03.14

Нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгох журам хэвээр үйлчилнэ

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөрөөс эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг нь хууль бус гэдгийг шүүх нотолсон гэх агуулгатай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнд цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар хийлээ.

Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат  “Иргэн Санжаагийн Одгэрэл нь нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах нь хууль бус гэдэг мэдээлэл тараасан. Энэ нь ташаа мэдээлэл. Тухайн иргэн өөрөө автомашинаа унаж яваагүй бөгөөд эзэмшиж эхлэхээс нь өмнө бичигдсэн торгуульд үндэслэн шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Иймд шүүхээс уг торгуулийг хүчингүйд тооцсон. Иймд иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна. Цаашид нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах журам хэвээр үйлчилнэ” гэв.