Улаанбаатар хотоос Өмнөговь, Дундговь аймгийн чиглэл дэх нийтийн тээврийн бүх үйлчилгээг Баянзүрх зорчигч тээврийн төв рүү шилжүүлнэ.
Драгон буюу "Сонгинохайрхан" зорчигч тээврийн төвөөс #Өмнөговь аймгийн #Тавантолгой, #Цогтцэций сумд, #Дундговь аймгийн #Сайнцагаан, #Эрдэнэдалай, #Адаацаг, #Сайхан_Овоо, #Дэлгэрхангай чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Тэнгэр плаза” төвд байрлах Баянзүрх зорчигч тээврийн төв рүү шилжүүлж байгаа тул дээрх чиглэлүүдэд зорчих иргэд зүүн вокзал буюу Баянзүрх автовокзалаар үйлчлүүлэх болсныг анхаарна уу!!!