Тайванийн “MediaTek” компани гар утас, планшетэд зориулж, 10 цөмтэй Helio X20 нэртэй процессор үйлдвэрлэхээр болсноо зарлажээ. Шинэ төрлийн чип нь харилцаа холбооны хөдөлгөөнт хэрэгслүүдийн мэдээлэл боловсруулах хурдыг нэмэгдүүлэх үүрэгтэй. Энэхүү процессор тооцоолон бодох үндсэн гурван хэсгээс бүрдэж, тэдгээрийг CorePilot 3.0 хэмээх тусгай алгоритмээр удирддаг байна. Хоёр хэсгээс бүрддэг өмнөх үеийн хэрэгсэлтэй харьцуулах шинэ процессор30 хувиар хурдан ажиллах боломжтойг компанийн мэргэжилтнүүд өгүүлсэн аж.