03.19

“Миний анхны робот” арга хэмжээг зохион байгуулав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч  Цагааны Байгалмаа санаачлан Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгээс УБ хотын бүтээлч хүүхэд багачуудыг дэмжих зорилготой “МОНГОЛЫН БҮТЭЭЛЧ ИРЭЭДҮЙ - Технологид Суралцъя” хөтөлбөрийг эхлүүлээд байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Миний анхны робот” арга хэмжээг Нийслэлийн Хүүхдийн Урлан бүтээх төвд суралцдаг дунд ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Сурагчдад робот угсрахыг заахаар Япон улсын Мияконожо Технологийн коллежийн багш оюутнууд хүрэлцэн ирсэн байна. Оролцсон хүүхдүүд автомат мэдрэгчтэй өөрөө явдаг роботыг 3 цагт багтаан угсарч ур чадвараа сорьж технологийн мэдлэгээ нэмлээ.