МУГЖ, "Зууны манлай эстрадын дуучин", поп хатагтай хэмээх олон тодорхойлолт дуучин Б.Сарантуяаг чимдэг. Хэдийгээр тэрбээр нэрнийхээ өмнө олон гуншинтай ч хувцаслалтаараа үргэлж шүүмжлэл сонсдог гэхэд хилсдэхгүй. Тоглолтын болоод энгийн үед өмссөн хувцас нь хэт гял цял, онгорхой цоорхой, нүсэр байдаг нь ийнхүү шүүмжлүүлэх үндэс болдог ч байж магад. Тэгвэл энэ удаа поп хатагтай маань тун чиг даруухан хувцаслаж, хэл ам дагуулдаг элдэв чимэг зүүлтээ багасгачихсан явж харагдана. Иймэрхүү даруухан имиж түүнд зохиж байна шүү.