Дуучин Ука шинэ цомгийн ажилдаа оржээ. Түүний "Don’t stop" шинэ цомог нь тун удахгүй фэнүүдэд нь хүрэх гэнэ. Хэдийгээр тэрбээр "Voice Mongolia" шоуны шүүгчээр ажиллаад завгүй байгаа ч цомгийн ажлаа ч амжуулж байгаа сурагтай. Шинэ цомгийнхоо зураг авалттай байгаа бөгөөд "Don’t stop альбум тун удахгүй" гэсэн байна. Түүний шинэ цомогт "Санахгүй юм байна", "Чамтай хамт", "Нүдээ л хий" зэрэг дуунууд багтах юм байна.