03.30

Korean Drama: Чой Жи Ү хуримаа хийжээ

"Диваажингийн шат", "Өвлийн хайрын дуу" зэрэг киногоор монголчуудын танил болсон Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Ү /Choi Ji Wop/ хуримаа хийжээ. Өдгөө 43 настай жүжигчин бүсгүй олны танил бус оффисын ажилтан залуутай гэрлэсэн талаар агентлаг нь мэдээлсэн. Харин жүжигчин бүсгүй фэнүүддээ захидал бичсэн бөгөөд захидалдаа, "Бид зөвхөн хуримын ойр дотно гэр бүлийн гишүүдтэй хуримын ёслол хийсэн. Би хайртай хүнтэйгээ аз жаргалтай гэр бүлтэй болж, бие биенээ хүндэтгэх болно. Нөхөр маань олны танил хүн биш учраас болгоомжтой байхыг хүсч байна. Та бүхнийг  ойлгож, адислалаа өгнө гэдэгт би найдаж байна. Би карьераа үргэлжлүүлэн ажиллана" хэмээсэн байна.