02.25

Манай улс Канад руу оймс экспортлохоор болжээ

Манай улсын дотоодын үйлдвэр Канад руу оймс экспортлохоор болсон байна. Энэ нь монголоос анх удаа гадагшаа оймс гаргаж байгаа тохиолдол болж байгаа аж.  Түүнчлэн оймсоо экспортлоход 3000 ам.долларын гэрээ байгуулсан байна. Үйлдвэрлэгч бүр баруунд тэр тусмаа АНУ, Канад руу бүтээгдэхүүнээ экспортлохыг мөрөөддөг. Харин энэ бол эхлэл. Монгол ямаа, тэмээний ноосоор урласан чанартай, хөлд эвтэйхэн дулаахан оймс алс холын Канадад ийнхүү худалдаалагдахаар болж байна. Өнөөдрийн байдлаар энэхүү экспортын оймсны эхний ачилтыг Канад руу гаргаад байгаа аж. 

М.ӨЛЗИЙ