04.05

”Би+Д Өөрөөсөө эхэлье” үзэсгэлэн гарч байна


"Шангри-Ла" худалдааны төвийн нэгдүгээр давхарт "Би+Д Өөрөөсөө эхэлье" үзэсгэлэн гарч байна. Энэхүү үзэсгэлэнд Улаанбаатар хотын байгаль орчны тулгамдсан асуудлуудыг бүтээлч график постероор илэрхийлсэн 50 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд Lead xөтөлбөрийн залуус санаачлан, Бид Монгол агуулга, Монголын Маркетингийн холбоо зэрэг ТББ-ууд сайн дураар дэмжин оролцсон ашгийн бус нийгмийн төсөл болно. 
Үзэсгэлэн гарсан цагаас үзэгчдээс маш олон эерэг сэтгэгдэл авсаар байна. Хэвлэл мэдээллийнхэн энэхүү бүтээлч ажлыг маань сурвалжлан илүү олонд хүргээсэй гэж хүсч байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг 99089498 дугаараас аваарай.