04.06

Д.Гантулга: Өнөөдөр би яллах тогтоолоо хүлээн авлаа


УИХ-ын гишүүн Д.Гантулгыг прокурорын байгууллагаас гишүүний суудлаасаа 48 цагийн дотор түдгэлзүүлэх хүсэлтийг өчигдөр УИХ-д хүргүүлсэн. Хуулийн хугацаа дуусахаас өмнө бүрэх эрхээсээ түдгэлзэх ёстой. Тиймээс өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаан энэ асуудлаар шуурхай хуралдаж байна. 
Д.Гантулга гишүүн энэ талаар албан ёсоор тайлбар хийгээгүй ч сэтгүүлчдийн асуултанд “Олон удаа татгалзах саналтай байгаагаа илэрхийлж байсан. Би өөрийгөө шалгуулах, үнэнийг олж тогтоох тал дээр үргэлж идэвхтэй ажиллаж байгаа. Өнөөдөр би яллах тогтоолоо хүлээн авлаа.  Яллагдагчаар татагдсан учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.