Монгол Улсын их сургуулийн бүрэлдхүүн сургуулиудын захирлуудыг томилсон байна. Тодруулбал,2015 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Хууль зүйн сургуулийн захирлаар Ж.Эрдэнэбулган, Шинжлэх ухааны сургуулийн захирлаар Б.Баяртогтох, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирлаар С.Баттулга, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирлаар Н.Баатарбилэг нарыг үүрэгт албанд тус тус томилсон байна.