Гадаад улсад байшуулсан хууль бус хөрөнгийг эх орондоо эргүүлэн авчрахад юу шаардагдаж, юу дутагдаж байна вэ. Энэ талаар талууд маргааш хэлэлцэнэ. Тодруулбал, АТГ-ын санаачилгаар энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж. Энэхүү хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, АТГ-ын дарга Х.Энхжаргал УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал нарын хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.