04.09

Гадаадад “нуусан” хууль бус хөрөнгийг авчрах талаар хэлэлцэнэ


Гадаад улсад байшуулсан хууль бус хөрөнгийг эх орондоо эргүүлэн авчрахад юу шаардагдаж, юу дутагдаж байна вэ. Энэ талаар талууд маргааш хэлэлцэнэ. Тодруулбал, АТГ-ын санаачилгаар энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж. Энэхүү хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, АТГ-ын дарга Х.Энхжаргал УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал нарын хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.