Дууны шүлгийн нэрт матсер Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, хүүхдийн зохиолч Загдын Түмэнжаргал агсны мэндэлсэний 65 насны ой өнөө жил тохиож байна.
Дуусашгүй дундрашгүй авьяастай байсан талийгаачийн найз нөхөд, хань үр хүүхэд, уран бүтээлийн хамтрагчид ойд нь зориулсан уран бүтээлийн томоохон тоглолто хийх гэж байгаагаа дуулгалаа. Тодруулбал, түүний дан шүлгээс бүрдсэн “Монголы тал нутаг” нэртэй тоглолт болох гэж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна.
Хэвлэлийн хурлыг талийгаачийн хань Б.Мягмарсүрэн болон уран бүтээлчид хийх аж.