04.12

Б.Энххүслэн алтан медаль хүртлээ


Тайландын усанд сэлэлтийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Бангкок хотод болж байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Х.Батболдын удирлага дор манай баг тамирчид амжилттай оролцож байна.
Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах төрөлд ОУХМ Б.Энххүслэн 59.31 секундын амжилтаар мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр энэ амжилтаараа ирэх аравдугаар сард Аргентид болох залуучуудын III олимпийн наадмын эрхийн нормативыг биелүүлсэн байна.

Сонирхуулахад, Б.Энххүслэн нь 16 зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшиж буй тамирчин юм.