04.20

Кэвин Дюрэнт дэлхийн хамгийн нэр нөлөөтэй 100 хүний нэг

Сагсан бөмбөгийн “Голден Стэйт Уорриорс” багийн довтлогч Кэвин Дюрэнт 2018 оны дэлхийн хамгийн нэр нөлөөтэй 100 хүний жагсаалтад багтсан байна. Ийнхүү Дюрэнт дэлхийн хамгийн нөлөөтэй 100 хүний жагсаалтад багтаж чадсан Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх ердөө гурав дахь тоглогч болжээ. Өмнө нь 2006 онд Стив Нэш, 2017 онд Леброн Жэймс нар энэ жагсаалтад орж байсан юм.