Сүүлийн үед эцэг, эхчүүдийн хайрхамжгүй, хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхэд галд өртөх, машинд дайруулж амиа алдах, өндрөөс унахыг дөхсөн гэх мэт хэргүүдийн талаар цагдаагийн байгууллагаас хэлж, мөн анхаарал сэрэмжлүүлэгийг өгч байна.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Хөвсгөл аймагт гэртээ цоожлогдсон гурван хүүхэд галд өртөж, угаартан амиа алдсан бол гурван настай охин машинд мөргүүлж амиа алдсан, таван настай хүү таван давхрын цонхон дээрээс эрсдэх шахав.
Тэр хүү мөн л гэртээ дүүгийн хамт цоожлогдсон байсан бөгөөд цонхон дээрээ гараад суучихсан байсныг иргэд харж, онцгой байдал шуурхай дуудаж, хүүгийн амийг аварчээ.
Энэ мэтчилэн эцэг, эхчүүдийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүдийн амь нас эрсдээд байгаа тул холбогдох газраас нь анхаарал халамжаа сайжруулж, аль болох хүүхдүүдээ эзэнгүй орхиж, гаднаас нь түгжиж явахгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас сэрэмжлүүлэв