04.23

Кран унаж хүн гэмтсэн Саруул хотхоны байрнаас дахин нэг хүн унажээ

Хэдхэн хоногийн өмнө кран унаж хүн гэмтсэн, өчигдөр шөнө гал гарч нэг хүн амиа алдсан Саруул хотхоны байрнаас өнөөдөр дахин нэг хүн унаж бэртлээ. Тодруулбал, тус байранд өрлөг хийж байсан хүн унасан талаар зарим эх сурвалжууд мэдээллээ. 

Хөдөлмөрийн аюулгүй байдалд хайнга хандаж, олон хүний амийг эрсдэлд оруулж буй тус барилгыг  "Алтай констракшн" ХХК барьж байгаа юм байна.

Мөн Саруул хорооллын барилгууд нь хоорондоо маш шигүү, хүнийн хөл хөдөлгөөн ихтэй газар учраас ойр хавийн оршин суугчид нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллахыг шаардаж, айдастай байгаагаа илэрхийлсэн байна.