04.23

Уйдаж суугаад хорвоог туулна гэж үү

Уйдаж суугаад хорвоог туулна гэж үү?...
Уртаас урт сайхан замнал өмнө минь хүлээж байхад уу...
Яалаа гэж бид ганц олдох насаа тэгж үрэх билээ дээ...
Ямар дахиад энэ хорвоод эргэж төрөх ч бишдээ...

Дурлалд согтож өдөржин мансуурч алхая яадгын цус...
Дуу аялаад галзуу мэт аяглая ямар хамаатай юм бэ...
Өөрөө өөртөө л нээсэн гэгээхэн тэр жаргалаа
Өөрөөрөө л эдэлж өөдрөгөөр инээмсэглэе бүгдээрэй ...

Шөнө нь ганцаард яадгын байдаг л хорвоо...
Шүлгээ бичээд л баясчихдаг хойно мартчихна цаашаа ...
Өглөө нь харин гэгээнхэнээр угтдаг сайхан хүмүүс надад бий шүү дээ...
Өдөржин тэдэнтэйгээ хорвоогоор аялсаар сэтгэл дүүрчихдэгээс хойш... одоо унтъя даа

Puujee Ineemseglel