"OOGII" брэндийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч О.Оюунцэцэг баян ядуугийн тухайд өөрийн үзэл бодлыг хуваалцжээ. Тэрбээр "Ядуу хүн гэж эд мөнгөөр бялхан пологдовч сэтгэл нь ханадаггүй, бусдыг зөвхөн мөнгөөр үнэлж, олон маск солиж хэрэглэвч шуналаа дийлэлгүй үргэлж авахыг хүсэгч зальжин нөхдийг хэлнэ.
Харин баян хүн гэж хэн бэ гэхээр үгээрээ ч үйлдлээрээ ч өөрийгөө харуулдаг, үнэнчээр хөдөлмөрлөж, сэтгэлээсээ бусдыг хайрлан хүндэлдэг, өгч ч чаддаг авч ч чаддаг, ачтанаа мартдаггүй, үүргээ ухамсарлагч, амлалт өгвөл түүндээ хүрдэг, үнэнч байдлаар өөрийгөө чимж, хүнээр өөрийгөө хүрээлүүлсэн хүнийг баян хүн гэнэ" гэсэн байна.