04.25

Аз жаргал Хаанаас ирдэгийг...

Аз жаргал
Хаанаас ирдэгийг
Ахиад би
Эхнээс нь тайлбарлая

Анх үнсээд
Уруул минь чичрээд
Аз жаргалаа
Ингэж олоод …

Зүрхэндэх гал
Дүрэлзэн асаад
Зүгээр л тэмтэр
Төөнөх болно

Зориглон очоод
Гараас чинь хөтлөөд
Зовлон гунигаа
Тэгэхэд мартаад

Цээжиндэх шуурга
Дэгдэн хуйлраад
Цэнэлгүй ойрт
Татах болно

Санаандгүй учраад
Сэтгэл минь догдлоод
Сайхан бүхэн
Мөчөөс эхлээд

Мөс шиг хүйтэн
Хайлан урсаад
Мөдхөн би
Бүлээсэн уясаад …

Аз жаргал
Хаанаас ирдэгийг
Ахиад би
Эхнээс нь тайлбарлая

Б.МӨНХ-ОРГИЛ
2018.04.25-нд