Өдөр хоногууд зүг чиггүй урсана
Үхэж байна уу амьдарч байна уу
Бодол сэтгэл юунд ч хүлэгдэхгүй
Болж өгвөл удаан саатмаар энэ ертөнцөд
Цаг наргүй төсөөллүүд хөвөрнө
Цаана нь гаралгүй замхарч орхино
Хэсэгхэн зуурын мөрөөдөлд уусаад
Хэдхэн хором бодитоос тасарна
Амгалан хийгээд зогсонгид дурлана
Амар болоод хялбарт дасна
Амьдрал гэдэг ч энэ биш ээ
Аз сорьж эрсдэл гаргана
Амжилтанд шунаж биеэ зовооно
Амьд гэдгээ ингэж л мэдэр …
Б.МӨНХ-ОРГИЛ
2018.04.25-нд