05.18

Машины цонх хагалж хулгай хийдэг хүүхэд баригджээ

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө БГД-ийн Өнөр хорооллын гаднаас таван машины цонх хагалж хулгай хийж байсан этгээдийн талаар цагдаагийн байгууллагад иргэдээс мэдээлэл иржээ. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Бугат-116 чиглэлийн ахлах ахлагч Н.Наранхүү Х.Балдандорж нар хөөн барьсан байна.

Цагдаа нарт баригдсан этгээд 13 настай хүү байсан бөгөөд мөнгө олох зорилгоор бусдын автомашины цонхыг хагалж хулгай хийдэг байжээ. Ийнхүү таван машины цонх хагалж хулгай хийж байгаад баригдсан түүний хэргийг БГД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.