АНУ-ын Хавайд тус улсын тэнгисийн цэргийн MV22 Osprey онгоц туршилтын нислэг хийж байхдаа хүчтэй газардаж, дотор нь сууж явсан тэнгисийн цэргийн 22 алба хаагчийн нэг нь амиа алдаж, 21 нь гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор албаныхан холбогдох мөрдөн шалгалтын ажлыг хийж буй гэнэ. Ослын газрын ойролцоо байсан орон нутгийн иргэд Беллоус агаарийн нисэх хүчний баазын ойролцоогоос хар утаа суунаглаж буй нь харагдсан тухай орон нутгийн мэдээллийн агентлагуудад ярьсан байна.