05.18

Галын дүгнэлт долоо хоногийн дараа гарна гэв

Төрийн ордонд гал гарч Засгийн газрын хуралдааны танхим тэр чигтээ шатсан билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсыг зорьсон.

Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүх түүнийг орлон Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд Засгийн газрыг хуралдуулж байгаа аж.
Засгийн газрын хуралдааны үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой гэдэг үүднээс хурлаа хэвийн явуулах нөхцөл бололцоог хангажээ. Галыг бүрэн унтраасны дараа Ерөнхий сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Гал гарсан шалтгааныг магадлан шалгаж байна. Мэргэжлийн дүгнэлт ойрын үед гарна. Гал гарах үед цөөн тооны хүмүүс байсан гэсэн, тэднийг гаргасан. Үүдний өрөө рүү орсон, бага зэрэг шатсан байна лээ. Гэхдээ цаашаа орж харах боломжгүй байсан. Хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа гэсэн” мэдээлэл өглөө.