05.19

Д.Дагвадорж МЧБХ-ны түр хороог шүүхэд өгөхөөр боллоо

Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид болон зарим тамирчид нэгдэн тус холбоог шинэчлэх түр хороо байгуулаад байгаа. Тус хорооноос МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадоржийг огцруулах шаардлага хүргүүлсэн. Харин үүний хариуд Д.Дагвадорж "Би үүний цаана хэн байгааг мэднэ. Нэг л хүн байгаа" гээд тус түр хороог шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ. Учир нь түүнийг огцруулах шаардах бичигт "Тайлан гаргадаггүй, буруугаа хүлээдэггүй засаршгүй этгээд" гэх зэргээр бичсэн нь Д.Дагвадоржийн нэр хүндэд халдсан, гүтгэн доромжилсон хэрэг гэж үзжээ.