05.19

ЕБС-иудын хичээл ирэх сарын 06-нд дуусна

Улаанбурхан өвчин гарсантай холбогдуулан ерөнхий боловсролын зарим сургуулийн амралт наашилсан гэх яриа гарсан байна. Энэ талаар БСШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа хэлэхдээ “Сургуулиуд хугацаанаасаа өмнө амрах ёсгүй. Хуулийн хэрэгжилтийг хангах ёстой.

Хуулиа хэрэгжүүлээгүй бол холбогдох арга хэмжээг авна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл зургадугаар сарын 5 хүртэл үргэлжлээд 6-наас амарна” гэсэн байна.

Ерөнхийдөө хичээлийн жилийн эхлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны тө байгууллага тогтооно гэж заасан бөгөөд Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.З-т “Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” гэж заасан байдаг аж.

Тиймээс дээрх мэдээлэл ташаа бөгөөд энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглодог юм байна.