"Монголын Иогийн Анхдугаар Фестивал - 2018" Бямба гаригт буюу 5 сарын 26-нд Паркийн зүүн талд байрлах Континентал зочид буудалд болно. Монголын Иогчдын Холбооноос зохион байгуулж буй фестивалийн үеэр иог бясалгалын олонд танигдсан шилдэг 50 багш нийтэд зориулсан 19 хичээл, тусгайлсан төлбөртэй 21 хичээл заахын зэрэгцээ иог, бясалгалын хүндтэй багш нар туршлага мэдлэгээ иог сонирхогч олон түмэнтэйгээ нээлттэй хуваалцан, сэтгэл зүрхээ зориулан оролцох юм. Хичээлүүд цагтаа эхлэх бөгөөд урьдчилж бүртгэхгүйгээр тул эхэлж ирсэн зочид хичээлд суух боломжтой аж. Фестивальд оролцогчид өөртөө тухтай чөлөөтэй хувцас, иогийн гудастай ирвэл илүү ихийг сурч мэдэх боломжтой.
https://www.facebook.com/pg/MongolianYogaFederation/photos/?tab=album&album_id=1035054503316928