Хунтайж Харри ба Меган Маркл нар 2018 оны тавдугаар сарын 19-нд буюу бямба гарагт хуримаа хийсэн. Гэрлэх ёслол өндөрлөсний дараа хос 200 гаруй дотны найз, гэр бүлийнхний хамтаар хатан хаан II Элизабетийн эзэмшлийн Frogmore House гэх эдлэн газарт хүлээн авалтад оролцжээ. Энэ үеэр Меган Маркл Британиас гаралтай дизайнер Стелла Маккартнигийн урласан мөр ил гаргасан, өндөр захтай, торгомсог урт даашинзаар гоёсон байна. Дашрамд дурдахад, түүний хуримын гоёлууд тун энгийн байсан талаар хэвлэлүүд бичсээр байгаа юм.