БСШУЯ, Монголын үндэсний их сургууль, Монголын залуучуудын холбоотой хамтран “Spring job fair 2015” яармагийг маргааш тус сургуулийн талбайд зохион байгуулах аж. Уг яармагийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн жил тус яармагаас МҮИС-ийг төгссөн 750 оюутнаас 260 нь ажлын байраа олж авсан байна. Энэ жил их дээд сургуулийн 40 гаруй мянган оюутныг ажилд зуучлах яармагт хамруулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэн яармагт Хөдөлмөрийн яам, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, МАОЭНХ, Нийслэлийн хөдөлмөрийн бирж, Гадаадад төгсөгчдийн холбоо, ажил олгогч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох юм. Ажил олгогч байгууллагууд оюутан залууст үйл ажиллагаагаа танилцуулах, гадаад дотоодын их дээд сургууль төгсөгчдөөс шаардлагатай ажиллах хүчин бүрдүүлэхээр төлөвлөжээ. Мөн хүний нөөцийн мэдээлэл нь шинэлэг, хялбар, компанийн нийгмийн хариуцлагаа биелүүлж, залуусыг дэмжих, ирээдүйн сайн боловсон хүчин төрүүлэх боломжийг олгоход анхаарахаа зохион байгуулагчид онцоллоо. - See more at: http://www.unen.mn/content/50009.shtml?alias=society#sthash.E2BDOt8o.dpuf