05.19

Эбола вирусийн хямралд 100 сая доллар төсөвлөжээ

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас Эбола вирусийн тархалтын эсрэг гэнэтийн тохиолдлын санд зориулж, 100 сая ам.долларын санхүүжилт төлөвлөсөн талаар тус байгууллагын ерөнхий захирал зарлалаа. Женевт болсон уулзалтанд үг хэлэхдээ Маргарет Чан, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага Баруун Африк дахь Эбола вирусийн тархалтанд нэлээд цочирдсон байгааг мэдэгдсэн байна. Тиймээс дээрх байгууллага нь вирусийн гэнэтийн тархалт, тохиолдлын эсрэг урьд байснаас 10 дахин илүү бэлтгэлтэй байх шаардлага тулгараад байгаа тухай хатагтай Чан хэлсэн юм. Эбола вирусийн тохиолдол анх 2014 оны гуравдугаар сард бүртгэгдсэн бөгөөд нийт 11,000 гаруй хүн уг өвчнөөр өвчилж, эдгэсэн тухай тоо баримт байдаг аж.