05.19

Азийн залуучуудын зөвлөл монгол дээлийг бүсгүй өмсч “гангарчээ”

Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачлагаар Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Залуучуудын Үндэсний Хороо, Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвээр Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг Монголд анх удаа зохион байгуулж байна.

Төрийн ордонд өнөөдөр болсон уг ассамблейд гадаад, дотоодын 23 орны 600 төлөөлөгч оролцсон юм. Тэгвэл тус холбооны хурлыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг авсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ирсэн зочиддоо тун өвөрмөц бэлэг бэлдсэн нь монгол дээл.

Хүн нэг бүрийн размерийг авч Азийн залуучуудын зөвлөл, Дэлхийн залуучуудын ассамблейн удирдах зөвлөлийн гишүүдээ монгол дээлээр ижилсүүлсэн ч харамсалтай нь нөгөөдүүл ч бүсээ зүүхээ мартчихаж.

Нөмгөн дээлтэй зургаар гангарсан, монгол дээлний учрыг олохгүй төлөөлөгчдийн зургийг харсан зохион байгуулагчид санд мэнд бүс зүүлгэсэн ч мөн л муруй хазгай, замбараагүй өмсчихсөн зураг нь цахим ертөнцөд тархах нь тэр.

Нутгийн өвөрмөц ёс заншлыг мэдэхгүй гадны зочдоо эвгүй байдалд оруулсан зохион байгуулагчид дахин иймэрхүү алдаа гаргахгүй гэж найдъя.

Ядахдаа л дээлийг нь өмсгөж, бүслүүлээд зогсоохсон.