Залуу жүжигчин М.Цэрэндолгорыг шинэ цагийн хүсэмжит, сэтгэл татам бүсгүйд зүй ёсоор тооцогдоно. “Тютю” кино нээлтээ хийв үү, үгүй юу хаанаас, хэний хэн гэдэг ямар шинэ жүжигчин гараад ирэв хэмээн амтай болгон асууж, сураглаж байсан гэдэг. Борооны дараах чийгийн үнэрт хамгийн дуртай тэрээр эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэдэг гэнэ лээ.