Хөөрхөн хэмээх тодотголын эзэн жүжигчин О.Дөлгөөн өдгөө АНУ-д суралцаж байгаа билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан хуримын даашинзтай зураг авалтад оролцсон байна. Энэ талаар тэрбээр "Нэг хэсэгтээ л хуримын даашинзтай зургаар дүүрэх нь дээ миний фэйсбүүк. Өө тийм, энэ миний жинхэнэ хуримын зураг биш шүү хэхэ. Гэхдээ л баяр хүргэсэн хүмүүст баярлалаа. Зүгээр зураг авалт байгаа юм" хэмээн зургуудаа сонирхуулжээ.