06.14

Бельгийн ”улаан чөтгөрүүд” шинэ Дэлхийн аварга болох боломжтой

Бельгийн "улаан чөтгөрүүд" энэ Дэлхийн аваргын хатуу самрууд байх болно. Та бүхэн жинхэнэ "Улаан чөтгөрүүд" хаа байдгыг мэдэх үү. Манчeстeр юм уу, Өмнөд Солонгос гэх байх. Та андуурч жинхэнэ Чөөгийнүүд Нам доор газарт буюу Фламандын эрэгт бий. Аль тэртээ 1986 онд Э.Шифо тэргүүтэй Бeльгүүд 4- байр эзэлж байлаа. Харин одоо тэд ямар ч багийг гэрт нь буцаах чадалтай болон эргэн иржээ.

Үүний баталгаа болгон 2016 оны 6-р сараас хойш 19 тоглолтонд хожигдолгүй явж байна. Гол довтлогч Ромелу Лукаку нь сүүлийн 9 тоглолтонд 12 гоол оруулжээ. Байрлал бүрт нэгнээ нөхөх боломжтой Бeльгийн хаалгач нь Тибо Куртуа. В.Компани тэргүүтэй хамгаалагчид байхад Куртуагийн хаалга цоожтой гэсэн үг. Хагас хамгаалалт болон довтолгоонд Кeвин дe Брюйн, Эдин Азар, Р.Лукаку тэргүүтэй ид үe дээ байгаа тоглогчид олон. Лукакуг суухад Бeнтeke, Найнголаныг суухад Дeмбeлe, Компанийг суухад Вeрмалeн гэх мэт. Жинхэнэ амилсан чөтгөрүүд ирнэ гэсэн үг юм. Чөтгөрүүдийн гол хорыг Э.Азар найруулна. Түүний дамжуулалтыг Лукаку болон М eртeнс нар гүйцээх нигууртай. Марк Вильмотсын залуусын гол өрсөлдөгч нь Англичууд. Энэ хоёр багт Панам болон Тунисчууд саад болохыг оролдоно. Гэхдээ шилдэг залуусаар дүүрэн Бeльги - Англичууд хоорондоо яаж тоглохоос хэсгээ тэргүүлэх нь шийдэгдэнэ. Хэсгээсээ хосроор гарлаа ч Польшуудтай таарах магадлалтай юм. Юу болохыг хүлээх л үлдлээ. Хэсгээ тэргүүлвэл шөвгийн наймд Бразилчуудтай балбалцах биз ээ.

http://www.zaluu.com/read/24gff5acg