Нийт 74 орныг дараах үзүүлэлтээр хэмжиж үзэхэд Монгол 4-т эрэмбэлэгджээ:
- Зуун мянган хүнд ногдох хүн амины хэрэг
- Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ
- Нийгмийн тэгш бус байдал
- Авлигын цар хүрээ
- Ажилгүйдлийн түвшин
- Хотуудынх нь агаарын бохирдол
- Дундаж наслалт
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар, Олон улсын валютын сан, АНУ-ын Тагнуулын төв газар, Олон улсын авлигатай тэмцэх “Transparency international”, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллүүдэд тулгуурлан дээрх дүгнэлтийг гаргасан байна.