Эрхлэх асуудлын хүрээнд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шууд харъяаны “Эрдэнэс Монгол” компанид хамаардаг байсан билээ. Харин одоо тус компанийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны эрх мэдэлд шилжүүлж байгаа аж. Энэ асуудал хэсэг хугацаанд яригдсаны эцэст ийнхүү өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.
Ингэхдээ Эрдэнэс Тавантолгой компаний Төлөөлөн удирдах зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас томилох юм байна.
Өөрөөр хэлбэл, тус яамнаас Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ -ийн даргыг томилох юм байна. Харин үйл ажиллагаа бодлогыг нь ЗГХЭГ хариуцах ажээ.
Өмнө нь Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ажиллаж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс энэ шийдвэрийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал томилогдон ажиллах юм байна.