Mercedes G63 AMG нь классик хүчирхэг машины нэг мөнөөс мөн бөгөөд Hummer-тай харьцуулахад нөгөө талд нь нүүр улайлгахгүй харьцуулж болох л хүлэг юм. Гэхдээ алсын хараатайгаар түүнийг улам сайжруулсан гэж хэлж болно, морины хүчийг 50-иар нэмэгдүүлж, их биеийн ихэнхийг карбон файбер материалаар хийжээ. Ердөө л 385,000$ төлөөд өөрийн болгоод ав. 385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 1 Илүү тодруулж хэлбэл, дизайнерууд машины хамар хэсэг буюу бампер, капотны хэсгийг карбон файбер материалаар хийжээ. 385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 2 Тэд мөн арын хэсэгт ч өөрчлөлт хийхээ мартаагүй байна.
Квадрат хэлбэрийн G63-ийг нүүрстөрөгчийн утас (карбон файбер материал)-аар хээлсэн нь машины өнцгөөр нугаларч гарсныг харахад тансаг харагдах ажээ. Энэ бүгд хичнээн зүйл хамгаалж байгааг Prindiville хэлээгүй ч, хэн ч бодсон энэ бол маш үнэтэй хамгаалалт болж чадна. 385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 3 Нүүрстөрөгчийн утас нь энэхүү хээрийн замын машинд тийм ч тохиромжгүй мэт санагдах хэдий ч яндангийн тэнд байрласан нь учиртай юм шүү дээ. 385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 4 Дотор салон нь арьс болон Аlcantara учир Prindville-ийнхэн маш сэтгэл хангалуун байгаа.
Тэднээс мөн, нүүрстөрөгчийн утасны талаар асуугаад үзээрэй, толгой дохих болно. 385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 5 Стандарт G63-ийг бодвол өнгөлөг бөгөөд 536 морины хүчийг 50-иар нэмж илүү хүчтэй болгожээ. Хэрвээ, та үүнээс илүүг хүсч байгаа бол “захиалагчийн халаасны багтаамж, хүслээс хамаарч дараагийн сайжруулалтыг хийх бүрэн боломжтой”. Одоогийн үнэ нь 385,000$ гээд бодохоор хүслээ биелүүлэхэд хэдийг төлж тарах вэ гэдгийг бодно биз.
