Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын албан ёсны цахим хуудас 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шинэчлэгдэж байгаатай холбогдуулан “Fealac Photo Contest” гэрэл зургийн уралдаан зохион байгуулагдана.
Уралдаанд хэрхэн оролцох вэ?
1) ФЕАЛАК-ын Facebook, Instagram дахь албан ёсны хуудсыг дагах;
2) Энэхүү арга хэмжээний пост дээр like дарах;
3) Өөрийн орны өнгө төрхийг харуулсан доорх сэдвээр гэрэл зураг авах;
-Тогтвортой хөгжил
-Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал
4) Өөрийн Facebook эсвэл Instagram хуудсанд гэрэл зургаа оруулж, дараах hashtag-ийг бичиж, гэрэл зургийнхаа
талаар түүхийг бичих (хаана, хэзээ авсан, гэрэл зурагчны нэр гэх мэт); #FEALACforCooperation#FEALACwebsite#FEALAC
5) Оруулсан постынхоо “URL” буюу холбоосыг ФЕАЛАК-ын Facebook хуудсанд байршуулах;
6) cybersecretariat@fealac.org хаягаар гэрэл зургаа илгээх; Шагнал:
• Facebook/Instagram хуудсанд байршуулсан гэрэл зурагтаа хамгийн олон тооны like цуглуулсан нийт гурван оролцогч тэмцээний ялагч болно. (Солонгосын цагаар 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ялагчийг тодруулна);
• Шагнал хүртсэн гурван зураг facebook дээрх ФЕАЛАК-ын албан ёсны хуудасны нүүр зургаар 2 сарын хугацаатай ээлжлэн тавигдахаас гадна ФЕАЛАК-ын албан ёсны цахим хуудсанд байршина (2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс);
• Гурван ялагч Samsung Galaxy Gear Sport бугуйн цагаар шагнагдана.