05.20

П.Анужин “Гоёо”-той хамтарч брэнд гаргалаа

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер П.Анужинг загварын мэдрэмжтэй нэгэн гэдэг. Тэрбээр үндэсний хэв загварын дээлнүүдийг ёстой л ёоз ёозоор нь өмсөх болсон. Зөв хооллолтын багш, хөтлөгч гээд олон авьяастай тэрбээр өөрийн нэрийн брэндээ гаргах болсон гэнэ шүү. Тодруулбал, тэрбээр “Гоёо” компанитай хамтран “Anu couture” хэмээх брэндээ гаргахаар болсон байна. Ямартай ч хувцаслах соёл, мэдрэмж нэг л өөр хэмээн магтуулдаг бүсгүй ийнхүү брэндээ гаргахаар болжээ.