Янаг төрх эсгэн дуу алдан бишрээд...
Хундагны үгээр зүрх гижигдэн мянгантай эрхлэвч...
Хугасхан өдөр хамт байж чадахгүй шүү дээ та нар...
Хошуу дэвсэн арагддаг нь би бишээ...сэтгэл минь хатуу...
Хундага тулган наргидаг нь би бишээ...ходоод минь хэмжээтэй...
Хохирогч болж жүжиг тоглон санаа алдаад дэмий би эрэлхийлэгч...
Холхон зайнаас аятайхан харьцвал барав
цаашаа...би ааштай
Дурлал ярьж итгэл өвөрлөөд дэмий л байх...миний ертөнц өөр
Дуу дуулж хайр сөгнөөд нэмэргүй би хүйтэн зүрхтэн...
Үнэнд оршиж жинхэнэ хайрыг таньдаг шидтэн...
Үгэнд юу бийг ухаарч ойлгох хүчтэн...би бичигтэн...
Сэтгэлийн мухарт нандин хайр минь асахад бэлэн...шүдэнз л зур
Сэтгэлээсээ аргадвал урагдаад хийсчих сэмэрсэн хадаг...
Үнэнд бөхийж хайранд уясах урсгал ус...
Үй олноос тэс өөр хаалттай ертөнц...оньсоор онгойдог хэцүү хаалгаа...