07.17

С.Төгс, Ч.Цэнгүүн нар хамтдаа нүцгэлэв

Загвар өмсөгч С.Төгс, "Авьяаслаг монголчууд" шоугаар олонд танигдсан Ч.Цэнгүүн нар үерхээд багагүй хугацаа өнгөрч байна. Өдгөө хамт амьдарч байгаа хос влогоор дамжуулан харилцаа болон ажлаа хуваалцдаг. Анх "шонтой бүжиглэгч" байсан Ч.Цэнгүүн загвар өмсөгч найз бүсгүйтэй болсноор энэ загварын салбарт ч хүчээ үзэхээр шийдсэн бололтой. Тиймдээ ч анх найз бүсгүйнхээ гэрэл зурагчнаар ажлаа эхлүүлж, хамтдаа зураг авалтад оролцох болсон. Тэгвэл энэ удаа хос нэгэн брэндийн сурталчилгаанд зориулж хамтдаа нүцгэлээд авчээ.