07.17

Монгол хүүхдүүд БНСУ-д болсон ОУ-ын таеквондогийн нөхөрсөг тулаанд амжилттай оролцлоо

БНСУ-д болсон ОУ-ын таеквондогийн хүүхдийн нөхөрсөг тулааны тэмцээнд Манай улс 9 багийн 80 гаруй тамирчидтай өргөн бүрэлдэхүүнээр оролцсон байна.  Мексик, БНСУ, БНХАУ, Тайланд, филиппин, Кени, ОХУ, ХБНГУ, Австрали, Болгар зэрэг 10 орны 3000 гаруй шилдэг тамирчид оролцжээ. 
БНСУ-д болсон ОУ-ын таеквондогийн хүүхдийн нөхөрсөг тулааны тэмцээнд Манай улс 9 багийн 80 гаруй тамирчидтай өргөн бүрэлдэхүүнээр оролцсон байна.  Мексик, БНСУ, БНХАУ, Тайланд, филиппин, Кени, ОХУ, ХБНГУ, Австрали, Болгар зэрэг 10 орны 3000 гаруй шилдэг тамирчид оролцжээ. Тус тэмцээнд манай улсаас 9 багийн 80 гаруй тамирчид амжилттай сайн оролцсон хэмээн эх сурвалж мэдээлж байна. Бяцхан тамирчдын дунд ч гэсэн маш ширүүн өрсөлдөөн гарч, манай улсаас тус тэмцээнийг зорьсон Стэп ап клубын  5 тамирчин, нэг багшийн хамт тэнд очиж, хүч үзсэн байна. 7-8 насанд 31 кг-д Болор-Эрдэнэ алт, 9-11 насны 28 кг-д Билигт Хүрэл медаль,  9-11 насны 28 кг-д Чингүнжав хүрэл медаль, 9-11 насанд 32-кг-д Билгүүнтөгс хүрэл медаль, 7-8 насны 28 кг-д Болор-Эрдэнэ хүрэл медаль, мөн 12-14 насны 34 кг-д Эрдэнэбаатар нар мөнгөн медалийг хүртэж, маш амжилттайгаар тэмцээнээ дуусгасан байна. Мөн саяхан Монгол улсын оюутны шигшээ баг оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр БНСУ-ыг зорьж, бүх жинд нь медаль хүртэж, таеквондогийн урлаг Монголд хэрхэн хөгжсөнийг дэлхийд харуулсан билээ. Тэмцээнд оролцож, дайчин Монгол хүүхдүүдийн авьяас чадвар, тэсвэр хатуужлыг харуулсан баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.