07.18

Зуныг өвөлд нь царцаан өчсүй

Зуныг өвөлд нь царцаан өчсүй...
Зангирсан их бухимдлаа цастай хамт цацалсуй...
Тэгээд...хайрыг урьж нэгэн дууг зохиогоод 
Тэр харагдаж буй ахуйруу ганцаараа ч хамаагүй зорчсуй...

Үе мултарсан өвгөн дурлал ярьхад гутмаар...
Үе мултарсан дүү хайр ярьхад халгалмаар
Өөрийн буй гоод сэтгэл цэлмэн баясдаг ч...өөдгүй амьтадын өмнө зүрх гундаж уйлмаар
Өрөөлийн хайрын өмнө өвдөг сөхөрч бахадмаар...

Түүнд би хайртай гэж тэнгэр задартал орилмоор...
Түүнгүй би амьдрашгүй гэж итгэл дэлгэн дуудмаар...
Хоёр биесийг түшээд сэтгэл шулуудан амьдармаар...
Холын гэгээн мөрөөдлөө бодит болгон аргамжмаар...

Хүслэнт хонгор амрагтаа өөрөө гүйгээд очмоор...
Хүсэлгүй сэтгэлгүй улстай ам мурийн хэдрэлмээр...
Санааны чимэг амрагтаа сар жилээр үнэнчээ
Саваагүй сониуч нөхдөд тунхаг болгон зарламаар...

Дурласан болгонд уудалдаг сэтгэл зүрх алга...
Дуудсан болгонруу шогшдог зав надад алга
Завхай зайдантай ороолдох ухамсар надад алга....
Зальжин овжинтой зууралдах хүсэл надад алгаа

Дурлал тулгаж бүү шантаачил...Хундага дарс биш!
Хайр тулгаж бүү хашираа...Хар сархад биш!
Тулгаад өгчихөж болдог бол дурлалаар ер нь яах юм бэ...
Хэлээд хайр ирчихдэг юм бол... Хэнийч ч хайр хэрэггүй ээ...

Уурлаж бичсэн учрыг уншаад ойлгоно буйзаа...
Ухаан чинь хэрвээ хүрвэл тунгааж бодно биз ээ
Авиргүй надаар оролдож цагаа алдаад дэмий шүү
Амьдрал гэдэг чинь өөрөө алтнаас үнэтэйг мэдсүй...

Puujee Ineemseglel