07.20

Үргэлжлүүлж бодсон сэтгэл минь өвдөнө

Хайрлах л байсан гэж санаа алдана
Ханилах ерөөлгүй амрагийн дуу аялана
Уусан архиндаа аажимдаа дийлдэж
Унтаа ч биш сэрүүн ч биш мэлтэгнэнэ

Өнгөрсөн бүхнийг нэхэн санахад
Өчигдөр юм шиг л тодхон үзэгдэнэ
Орхихдоо хэлсэн хатуу үг, цоргисон харц
Ондоо эрийг үнссэн уруул, тэвэрсэн бие

Эцэст нь түүний уйлах чимээ
Эцэс төгсгөлгүй харамсал гуниг … 
Тэрхэн үеийн зовлонд сөхөрсөн мөч
Тэндээс ирсэн хөндүүрхэн дурсамж …

Балчирхан зүрхэнд бадамлан асаад
Багахан салхинд цохигдон унтарсан
Хайр хэмээх бяцхан зулыг
Хадгалж явсан цээж минь хорсоно

Бардамхан занг минь уландаа гишгээд
Баяр гунигийн дундуур замхарсан
Үерхэл хэмээх богинохон зүүдийг
Үргэлжлүүлж бодсон сэтгэл минь өвдөнө

Б.МӨНХ-ОРГИЛ
2018.07.20-нд