05.20

Төрийн ордноос компьютер алдагджээ

Энэ долоо хоногийн даваа гарагт Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд гал гарч багагүй хохирол учраад байгаа. Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа. Тэгвэл Төрийн ордонд бас нэгэн хэрэг гарчээ. Өөрөөр хэлбэл ордны хэвлэх цехийн өрөөнд хулгай орж, зөөврийн компьютер алдагдсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ