Жүжигчин П.Шүүдэрцэцэг буюу Шүүдэрээ экс найз залуу дуучин Темпогийн хамтаар зураг авалтад оролцжээ. Тэрбээр энэхүү зураг авалтынхаа зургуудыг "Хүмүүс тайван байцгаая" хэмээн шэйрлэсэн ч олон нийт тийм ч таатай хүлээж авсангүй. Түүгээр ч үл барам тэдний рекламдсан брэндийг ч олон нийт сонирхоогүй бөгөөд "Хэдий ажил ч гэлээ мөнгөний төлөө ийм зураг авалтад оролцож болохгүй", "Шүүдэрээг дэмжиж байсан. Арай ч ийм гэж бодсонгүй", "Зураг авалтад хамт оролцчих өөр хүн олдоогүй юм байх даа" гэх зэргээр сөрөг сэтгэгдлүүдэд дарагджээ.