Хошин урлагийн жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоо охинтой болж, бүл нэмжээ. Энэ талаар жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудастаа "Бурхнаас ирсэн гурав дахь бэлгээ хүлээж авлаа" хэмээсэн бол түүний нөхөр Б.Гансэлэм нь "Хүй нь цөглөтөл хүнд хэлэмгүй, хүн болтол нь үхэж болшгүй охин үр мэндэллээ. Баярлалаа чамдаа" хэмээжээ. Отгоогийнхоо гэр бүлд уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.