Жүжигчин Г.Ундармааг ээжийнхээ залуу нас гэлцдэг нь учиртай. Учир нь түүний ээж Ш.Туяа залуудаа бүжигчин байсан бөгөөд яг л охин шигээ авьяаслаг нэгэн. Урлагийн хүн учраас өдгөө ч биеэ гайхалтай авч явдгаараа охиноосоо дутахгүй. Ийм л авьяаслаг ээжийн үргэлжлэл Г.Ундармаа үеийнхэн дотроо авьяас, хичээл зүтгэл, ажил үйлсээрээ аргагүй л толгой цохидог. Тэгвэл түүний охин Бэрцэцэг нь кинонд ээжийнхээ залуу насны дүрд тоглож, мөн л шаггүй авьяастайгаа батлаад амжсан. Тиймээс энэ гурван бүсгүй хаа ч явсан цуг гэгчээр хамтдаа рекламанд хүртэл тоглоод амжсан шүү. Жүжигчин Г.Ундармаа энэхүү зургаа "Ээж, охин хоёртойгоо" гэх тайлбартайгаар нийтэлсэн ч цахим найзууд нь "Хоёр ээж, хоёр охин. Үл тасрах үргэлжлэл" хэмээн тодорхойлжээ.