08.02

А.Баярцэцэг: Боломж байсан хэрнээ хийгээгүй зүйлсийнхээ төлөө л харамсах хэрэгтэй

Мисс А.Баярцэцэг өөртөө зориулж, аз жаргалын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тэрбээр энэ талаараа "Өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлэх, өөрөө өөр дээрээ ажиллах, хөгжүүлэх "Аз жаргалын төсөл"-өө эхлүүлэхээр шийдлээ. Хамгийн түрүүнд өнөөдрөөс эхэлж өглөө 06.30-аас йогт явж эхэллээ. Сунгалт сайжирна, хөдөлгөөний дутагдалд орохгүй, эрүүл мэндэд тустай, жүжигчний маань ажилд хэрэгтэй. Төвлөрөл сайжирна, сэтгэл зүй тогтвортой байна, стресс багасна гээд олон давуу тал байна. Бас гэртээ ирээд урам зориг ухаарал өгсөн үгс уншаад хуваалцмаар санагдав. "Та хийгээд бүтээгүй зүйлд битгий харамс, гагцхүү боломж байсан хэрнээ хийгээгүй зүйлсийнхээ төлөө л харамсах хэрэгтэй"" хэмээжээ.